Tuesday, March 1, 2016

Хөдөө талын үзэсгэлэн эх код



Энэ кодны хэсгээс тоолуурт давталтыг судлаж, өөрсдөө өөр зориулалтаар хэрэглэж үзээрэй.

Monday, October 19, 2015

Turtle art програм татах


Яст мэлхийн урланд суралцаж буй та бүхэн энэ хүү програмын суулгацыг доорх холбоосоор татаж авна уу?

Tuesday, April 28, 2015

Index ба Main CSS бичилт


Бүтээл хуудас болон Үндсэн Хэлбэржүүлэлтийн кодыг орууллаа.
Дутуу хийсэн хүүхдүүд нь гүйцээгээрэй.
Өөрсдийн бичсэн кодтойгоо харьцуулан алдаагаа олж засаж аваарай.

Saturday, November 1, 2014

X ангийн дүнгийн нэмэлт онооны бодлогууд / 10а ангийнханд /



Шугаман алгоритм
1.      Гурвалжны оройн цэгүүд A(x1,y1), B(x2,y2), C(x3,y3) өгөгдсөн бол уг гурвалжны талбайг олох програм бич.
2.      Ромбын диагнолууд өгөгдсөн бол талбайг ол
3.      Ромбын диагнолууд өгөгдсөн бол талыг ол
4.      R гэсэн суурийн радиустай, H өндөртэй цилиндрийн эзлэхүүн болон хажуу гадаргын талбайг олох алгоритм.
5.      Өгөгдсөн 3 оронтой тооны нэгжийн орны цифрийг дараад гарсан тоог 8-р үржүүлсэн тоог олох програм бич.
6.      Гурван оронтой тоо өгөгдсөн бол түүнийг хөрвүүлж бичих програм бич.
7.      Цаг, Минут, Секунт гэсэн гурван тоо өгөгдсөн бол нийт хэдэн секунт болохыг олох програм бич.
8.      Гурван оронтой тооны сүүлчийн цифрийг 4-өөр, эхний цифрийг 3-аар солих програм бич.
9.      Өгөгдсөн 2 эерэг бүхэл тооны Арифметик болон Геометр дундажийг олох програм бич.

Салаалсан алгоритм
10.  Натурал тоо n>1 үед y=1!+2!+3!+…+n! бодох алгоритм зохио.
11.  2-оос 200 хүртэлх бүх тэгш тоог дэлгэцэнд хэвлэх алгоритм зохио.
12.  n>99 байх натурал тоо n өгөгджээ. Энэ тооны аравтын орны цифрийг ол.
13.  Хоёр оронтой тооны цифрийн нийлбэрийг олох программ бич.
14.  Гурвалжны 3-н тал өгөгдсөн бол гурвалжны талбайг олох програм бич.
15.  4-н оронтой тоо өгөгджээ. Түүний цифрүүдийн нийлбэрийг олох програм бич.
16.  Цифрүүдийнх нь нийлбэр өгөгдсөн М тоотой тэнцүү байх 4 оронтой тоонуудыг ол.
17.  Өгөгдсөн к төгрөгийг  1, 3, 5, 10-тын дэвсгэртүүдээр хичнээн янзаар задлах бүх боломжийг гаргах алгоритм зохио.
18.  OXY хавтгай дээр A, B, C гэсэн гурван цэг өгөгдөв. Чухам аль нь тооллын эхэд бусдаасаа илүү ойр болохыг тогтоох алгоритм зохио.
19.  Өгөгдсөн натурал тоо N нь тэгш үү, сондгой юу гэдгийг шалгах алгоритм бич.
20.  Натурал тоо N өгөгдөв. Хэрэв тоо сондгой бөгөөд 2-оор үржүүлэхэд 32767-оос хэтэрдэггүй байвал 2 дахин ихэсгэж гаргах, эсрэг тохиолдолд хэвээр нь орхих алгоритм зохио.

Sunday, May 4, 2014