HTML хэлний "tag" -уудын тухай.
HTML Lists – жагсаалт үүсгэх таг
HTML Images – зурагтай ажиллах таг
3.HTML Lists – жагсаалт үүсгэх тагууд
Жагсаалт үүсгэхийн тулд бид <li> ... </li> тагийг ашиглаж болдог. Гэхдээ үүсгэх жагсаалт нь эрэмбэлэгдсэн эсвэл эрэмблэгдээгүй гэдгээс шалтгаалан нэмэлтээр өөр хоёр төрлийн таг ашигладаг.
Эрэмбэлэгдээгүй жагсаалт үүсгэхдээ <ul> ... </ul> тагийг ашиглана.

<html>
<body>
<ul>
<li> Ногоон </li>
<li> Улаан </li>
<li> Цагаан </li>
</ul>
</body>
</html>
Эрэмбэлэгдээгүй жагсаалт үүсгэх <ul> тагт ашиглах шинж чанар нь 3 янз байдаг.
<html><body><ul type=circle><li> Ногоон </li><li> Улаан </li><li> Цагаан </li></ul><ul type=square><li> Ногоон </li><li> Улаан </li><li> Цагаан </li></ul><ul type=disk><li> Ногоон </li><li> Улаан </li><li> Цагаан </li></ul></body></html>Харин эрэмблэгдсэн жагсаалт үүсгэхдээ <ol> ... </ol> жагсаалтыг ашигладаг.

<html><body><ol><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol></body></html>
Эрэмбэлэгдсэн жагсаалт үүсгэхдээ ямар дугаараар дугаарлахаа сонгох нэмэлт 5 шинж чанар байдаг.
<html><body><ol type="1"><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol><ol type="a"><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol><ol type="A"><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol><ol type="i"><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol><ol type="I"><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol></body></html>
4.HTML Images – зурагтай ажиллах тагHTML хэлэнд зураг оруулахад хэрэглэгдэг таг нь <img src="зам"> юм. Энэ нь дан таг гэж ойлгож болно. src="зам" хэсэгт тухайн оруулах зургийн байрлалыг зааж өгнө. Жишээ нь: <img src="zurag1.jpg"> энэ нь уг html файлтай нэг хавтсан дотор байгаа зураг юм. <img src="image/img1.png> энэ нь уг html файл байгаа хавтсан дотор агуулагдаж буй image гэсэн хавтсанд буй img1.png зураг гэсэн утгыг зааж буй хэлбэр юм. <img src="http://www.fmvmagazine.com/wp-content/uploads/2012/08/hero2.jpg"> энд зургийг шууд интернетээс холбон ашигласан хэлбэрийг харуулсан байна. <img > таг-д өөрийн гэсэн хэд хэдэн шинж чанар бий. width - зургийн өргөн height - зургийн өндөр alt - зургийн тайлбар нэршил border - зургийн хүрээ hspace - зургийн баруун зүүн талаас авах зай vspace - зургийн дээр доороос авах зай align=top(bottom, middle, right, left) - зургийн байрлалыг заах
Жишээ нь:
<html><body>Энд текст бичигдсэн байна.<br><img src="hero.jpg" width=400px height=300px alt="Баатрын зураг" align=right hspace=20px vpsace=20px><br>Энд ч бас текст бичигдсэн байна.</body></html>
ursdag zrg yaj hiih ve
ReplyDeleteatribut ашиглаж хийнээ jpg өргөтгөлтэй
Delete