10-р ангийн сурагчид эндээс орж бие даалтын бодлогуудаа аваарай. Бодлогыг 11-р сарын 7-оос өмнө хамгаалж дуусах ба багшийн болон сурагч өөрсдийнхөө хичээлийн бус цагаар хамгаална уу.
Алгоритмын бие даалтын бодлого
Анги: 10-р анги 1. Гурвалжин а,в,с-талуудаараа өгөгдсөн бол өндрийн уртуудыг олох алгоритм зохио
2. Гурвалжин а,в,с-талуудаараа өгөгдсөн бол медиануудыг олох алгоритм зохио.
3.(a,b), (c,d) хэмжээтэй А ба Б хоёр дугтуй байгаа
бол уг 2 дугтуй аль нэгэндээ багтах эсхийг тодорхойлох алгоритм зохио.
4.Хавтгай дээр гурван цэг координатуудаараа
өгөгдөв. Энэ гурван цэгээр оройгоо хийсэн адил
хажуут гурвалжин байх эсхийг тодорхойлох алгоритм зохио.
5 5.
Хавтгай дээр гурван цэг координатуудаараа
өгөгдөв. Энэ гурван цэгээр оройгоо хийсэн тэгш өнцөгт гурвалжин байх эсхийг
тодорхойлох алгоритм зохио.
6. Хоёр суудлын тэрэгний хурдыг нэгийг
нь километр/цагаар, нөгөөг нь метр/секунд хэмжигдэхүүнээр өгчээ. Тэгвэл аль нь их хурдтайг тодорхойлох алгоритм
зохио.
8.
Өгөгдсөн натурал n-тоо өөрийнхөө бүх цифрүүдэд
хуваагддаг бол уг тоог хэвлэх хуваагдахгүй тохиолдолд хуваагдахгүй гэсэн үр дүн
гаргах алгоритм зохио.
9. Өгөгдсөн натурал m ба n-тооны хамгийн их ерөнхий хуваагчийг олох алгоритм
зохио.
10.
Өгөгдсөн
натурал n тоог анхны
үржигдэхүүнд задлах алгоритм зохио.
Жич: Бодлогыг
сурагч тус Free DFD ашиглан
бодож үр дүнг нь гаргаж үзсэн байх шаардлагатай ба бодолтыг дэвтэртээ хуулж
ирнэ. Дэвтэрт хуулсан бодлогоос 1-ийг амаар хамгаалж, 1-ийн бодолтын хэсгийг
тайлбарлаж бүрэн оноогоо авна. Бодлог тус 10 оноотой.
No comments:
Post a Comment