Sunday, March 24, 2013

HTML хичээл №1

Вэб технологи ба HTML хэлний анхан шатны ойлголт.
Цааш унших дээр дарж хичээлээ үзнэ үү?

WWW гэж юу вэ?
ü  WWW гэдэг нь Дэлхий нийтийн сүлжээ (World Wide Web) гэсэн үг юм.  WWW гэдгийг товчлон Сүлжээ буюу Интернэт гэж нэрлэдэг.
ü  Интернэт гэдэг нь компьютерүүдийн сүлжээ бөгөөд HTTP гэсэн стандарт протокол ашиглан хоорондоо холбогдоно.
ü  Энэхүү сүлжээний мэдээлэл Вэб хуудас гэж нэрлэгдэн хадгалагддаг.
ü  Вэб хуудсууд маань Вэб сервер гэж нэрлэгддэг компьютерт байрлана. Вэб хуудсуудыг ашиглаж, мэдээллийг уншиж байгаа компьютерийг Вэбээр үйлчлүүлэгч (client) гэнэ.
ü  Вэбээр үйлчлүүлэгчид нь вэб харуулах хэрэгслийг ашигладаг ба Internet Explorer, google chrome, зэрэг нь өргөн хэрэглэгддэг хэрэгслүүд юм.
ü  Ямар хуудсыг харуулах вэ гэдгийг хэрэглэгчээс илгээсэн шаардлагаар тодорхойлно. Хуудас бүр өөрийн хаягтай.
Жишээ нь: http://www.google.com





Вебийн ангилал
         Статик вэб
Тогтмол агуулга бүхий веб хуудас юм. Ийм төрлийн хуудаснууд нь хэн, хэзээ, яаж хандсан гэдгээс нь vл хамааран vргэлж адилхан мэдээллийг харуулдаг
         Динамик вэб
Өгөгдлийн сан ашигладаг вэбийг динамик зохион байгуулагдсан хуудаснууд нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл ба лавлагаа, ашиглаж буй броузерийн төрөл, хэрэглэгчийн хvссэн мэдээллийг илгээх, өгөгдлийн бааз, төкст файл, xml зэргийг харуулж чадна.

Вэб кодчлол
ü  Вэб хуудас бүр мэдээллээ хэрхэн харуулах зааврыг агуулдаг ба вэб хуудас харуулагч хэрэгсэл маань эдгээр зааврыг уншиж харуулна.
ü  Хуудас харуулах зааврыг HTML гэж нэрлэгдэх кодчлолоор бичдэг.
ü  Вэб хуудасны зааврын стандартыг W3C гэсэн байгууллагаас тогтоодог.  W3C гэдэг нь Дэлхийн сүлжээний Холбоо ба World Wide Web Consortium гэдэг үгийн товчлол юм.
ü  HTML, CSS, XML нь Вэбийн стандарт кодчлолууд ба HTML кодчлолын сүүлийн хувилбар нь HTML 5.0 юм.


HTML гэж юу вэ?
HTML гэдэг нь Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол.  Энэ нь вэб хуудас харуулах заавар бичдэг кодчлол юм.  HTML файлыг энгийн текст боловсруулах програм ашиглан үүсгэж болох бөгөөд htm эсвэл html гэсэн өргөтгөлтэй байна.



Анхны веб хуудсаа хийе.

Notepad, Notepad++ програмыг ашиглан дараах текстийг бичиж <өөрийн нэр>.html гэсэн нэрээр хадгалаарай. 
<html>                       
<head>          
<title>Миний хуудасны гарчиг  </title>
</head>        
<body>         
  Миний анхны вэб хуудас. Би анхны вэбээ бүтээж байна. 
</body>                    
</html>

HTML файл нь вэб хуудас харуулахад зориулсан кодчлолыг  агуулсан байдаг ба үүнийг  
“tag ” гэж нэрлэдэг.
<html> ..... </html> нь үндсэн HTML хэлийг эхлүүлж төгсгөх, 
<head>..... </head> нь толгойн хэсгийг бичих
<body> .... </body> нь үндсэн биеийг бичих хэсэг. Энэ хэсэгт яг вэб хуудсан дээр юу ямар хэлбэртэй харагдахыг бичиж өгөх юм.

Дэлгэрэнгүйг дараагийн хичээл дээр үргэлжлүүлэх болно.




4 comments: