Sunday, April 14, 2013

HTML хичээл №3


HTML хэлний  "tag" -уудын тухай.
HTML хэлний tag -уудыг гүйцэтгэх үүргээр нь хэд 
хэдэн хэсэгт ангилж үзэж болно.


 HTML-н tag-уудыг хэд хэдэн ангилалд оруулан авч үзэж болно. 

1.HTML Basics – Веб хуудасны үндсэн тагууд 
2.HTML Text – текстэн мэдээлэлтэй ажиллах тагууд 
3.HTML Lists – жагсаалт үүсгэх тагууд 
4.HTML Images – зурагтай ажиллах тагууд 
5.HTML Links – холбоос тагууд 
6.HTML Backgrounds – веб хуудасны дэвсгэрийг тохируулах тагууд 
7.HTML Tables – хүснэгттэй ажиллах тагууд 
8.HTML Frames – frame-тэй ажиллах тагууд 
9.HTML Forms – form, анкеттай ажиллах тагууд 
10. HTML Meta tags – хайлтын систем болон браузертэй ажиллах тагууд 

1.HTML Basics – Веб хуудасны үндсэн тагууд

<html> ба </html> тагууд энэ нь тухайн HTML файл буюу веб хуудасны эхлэл ба төгсгөлийг зааж байх үүрэгтэй таг юм.

<head> ба </head> таг энэ тагууд нь тухайн баримтын хувьд толгой мэдээллийг тодорхойлж өгдөг байна. Мөн веб программчлал буюу скрипт программын функцыг энэ хэсэгт бичиж өгдөг байна.
<title> ба </title> таг энэ тагууд нь тухайн баримтын цонхонд гаргах гарчгийн хэсгийг тодорхойлж өгдөг байна. 
<body> ба </body> таг энэ таг нь тухайн баримтын үндсэн биеийг тодорхойлдог байна. Ө.х тухайн веб хуудсанд байгаа бүх л элементүүүдийг энэ хэсэгт тодорхойлж өгдөг байна. Дэлгэцэнд харагдаж байгаа бүх элементийг энэ хэсэгт тодорхойлж өгдөг.
<!--> ба <--> таг энэ тагууд нь тухайн веб хуудсанд тодорхой тайлбарыг бичихэд хэрэглэгддэг байна.
 Үндсэн тагууд нь вэб хуудас бичихэд байнга ашиглагддаг учир бусад тагууд дээр тайлбар хийх явцад давхар тайлбар хийх болно.

2.HMTL Text – текстэн мэдээлэлтэй ажиллах тагууд



<p> ... </p> -  Энэ tag дотор бичигдсэн текстээс дараагийн текст хүртэл 2 мөр шилжүүлдэг.  Шинж чанар:  Align=left, right, center

<tt>Teletype text</tt>  Текстийг бичгийн машины текстийн хэлбэртэй болгогч таг
<i>Italic text</i>  Текстийг налуугаар хэлбэржүүлэгч таг
<b>Bold text</b> Текстийг тодоор хэлбэржүүлэгч таг   
<u>Underline text</u> Текстийн доогуур зураас зурах таг
<big>Big text</big> Текстийг томоор хэлбэржүүлэгч таг
<small>Small text</small> Текстийг жижгээр хэлбэржүүлэгч таг

<sup>Superscript text</sup> Текстийг зэрэгт хэлбэрт оруулагч таг
<sub>Small text</sub> Текстийг индекс хэлбэрт оруулагч таг
<br> Мөр шилжүүлэх таг. Энэ дан таг юм. 
<p> Энэ нь хоёр мөр шилжүүлдэг таг ба Break <br> шиг дан таг юм. 

Жишээ код:


<html>
<body>
   
<p align=left> Энэ бол параграф tag </p>
  Энэ бол энгийн текст
  Энэ бол энгийн текст<br>
<tt>Teletype text</tt><br>
<i>Italic text</i><br>
<b>Bold text</b><br>
<u> Энэ бол доогуур зураастай текст </u><br>
<big>Big text</big><br>
<small>Small text</small><br>
Энгийн<sup>Энэ бол зэрэгт хэлбэрийн текст</sup><br>
Энгийн<sub>Энэ бол Индекс хэлбэрийн текст</sub>

</body>
</html>


Доорх байдлаар харагдана:








3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. mobile app herhen bichih tuhai medeelel oruulaad ogchih

    ReplyDelete
  3. "Хуулах гэж оролдох хэрэггүй. Яасан залхуу юм" гэнээ. Хуучны мэдээлэл ч гэсэн тустай мэдээлэл аваад, нэг сайхан инээж аваад гарлаа. Баярлалаа.

    ReplyDelete