Sunday, April 14, 2013

HTML хичээл №4


HTML хэлний  "tag" -уудын тухай.
HTML Lists  –  жагсаалт үүсгэх таг
HTML Images – зурагтай ажиллах таг


3.HTML Lists – жагсаалт үүсгэх тагууд 

Жагсаалт үүсгэхийн тулд бид <li> ... </li> тагийг ашиглаж болдог. Гэхдээ үүсгэх жагсаалт нь эрэмбэлэгдсэн эсвэл эрэмблэгдээгүй гэдгээс шалтгаалан нэмэлтээр өөр хоёр төрлийн таг  ашигладаг.
Эрэмбэлэгдээгүй жагсаалт үүсгэхдээ <ul> ... </ul> тагийг ашиглана.



<html>
<body>
<ul>
<li> Ногоон </li>
<li> Улаан </li>
<li> Цагаан </li>
</ul>
</body>
</html>



Эрэмбэлэгдээгүй жагсаалт үүсгэх <ul> тагт ашиглах шинж чанар нь 3 янз байдаг.
<html><body><ul type=circle><li> Ногоон </li><li> Улаан </li><li> Цагаан </li></ul><ul type=square><li> Ногоон </li><li> Улаан </li><li> Цагаан </li></ul><ul type=disk><li> Ногоон </li><li> Улаан </li><li> Цагаан </li></ul></body></html>Харин эрэмблэгдсэн жагсаалт үүсгэхдээ <ol> ... </ol> жагсаалтыг ашигладаг.



<html><body><ol><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol></body></html>




Эрэмбэлэгдсэн жагсаалт үүсгэхдээ ямар дугаараар дугаарлахаа сонгох нэмэлт 5 шинж чанар байдаг.<html><body><ol type="1"><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol><ol type="a"><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol><ol type="A"><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol><ol type="i"><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol><ol type="I"><li> Алтан </li><li> Бат </li><li> Вандан </li><li> Ганаа </li></ol></body></html>



4.HTML Images – зурагтай ажиллах тагHTML хэлэнд зураг оруулахад хэрэглэгдэг таг нь <img src="зам"> юм. Энэ нь дан таг гэж ойлгож болно. src="зам" хэсэгт тухайн оруулах зургийн байрлалыг зааж өгнө. Жишээ нь:    <img src="zurag1.jpg">  энэ нь уг html файлтай нэг хавтсан дотор байгаа зураг юм.    <img src="image/img1.png> энэ нь уг html файл байгаа хавтсан дотор агуулагдаж буй image гэсэн хавтсанд буй img1.png зураг гэсэн утгыг зааж буй хэлбэр юм.    <img src="http://www.fmvmagazine.com/wp-content/uploads/2012/08/hero2.jpg"> энд зургийг шууд интернетээс холбон ашигласан хэлбэрийг харуулсан байна. <img > таг-д өөрийн гэсэн хэд хэдэн шинж чанар бий.   width - зургийн өргөн                      height - зургийн өндөр  alt - зургийн тайлбар нэршил        border - зургийн хүрээ  hspace - зургийн баруун зүүн талаас авах зай  vspace - зургийн дээр доороос авах зай  align=top(bottom, middle, right, left)  - зургийн байрлалыг заах
Жишээ нь:
<html><body>Энд текст бичигдсэн байна.<br><img src="hero.jpg" width=400px height=300px alt="Баатрын зураг" align=right hspace=20px vpsace=20px><br>Энд ч бас текст бичигдсэн байна.</body></html>




2 comments:

  1. ursdag zrg yaj hiih ve

    ReplyDelete
    Replies
    1. atribut ашиглаж хийнээ jpg өргөтгөлтэй

      Delete