HTML хэл буюу HTML кодчлол гэж юу вэ?
HTML хэлэн дэх "tag" -ийн тухай ойлголт.
Веб
хуудсыг бүтээж байгаа үндсэн хэлийг HTML гэж
нэрэлдэгийг бид мэдэх билээ. HTML-ыг сайн сурахын тулд түүний бүтэц,
бичиглэлийг сурах шаардлагатай.
HTML-ын
үндсэн бүтэц нь тусгай тодорхойлогчийг ашигладаг.
Үүнд:
“<” – командыг нээх тодорхойлогч
“>” – командыг хаах тодорхойлогч
Энэ хоёр хаалтаар HTML
командууд
тодорхойлогддог байна. Үүнийг HTML хэлний таг "tag"
гэдэг.
Өмнөх хичээлийн жишээн дээр бид
<html> ... </html>
<head> ... </head> г.м хэд хэдэн тагуудыг бичиж үзсэн билээ.
Tag -ийг хос ба дан гэж 2 ангилж үздэг.
Html хэлэнд ашиглагдаж буй ихэнх tag нь хос tag байдаг.
Нэг таг ямар хүрээнд үйлчлэх вэ?
<...> энд бичигдсэн tag нь эхлүүлэх tag бөгөөд үүнээс хойш бичигдсэн зүйлс нь уг tag-ийн элемэнт болдог.
</...> энэ нь эхлүүлэгч tag-ийг хаах tag юм.
Эхлүүлэгч tag-аас хаагч tag хүртэл бичигдсэн зүйлс нь тухайн tag -ийн үндсэн үүрэгт захирагддаг.
Эхлүүлэгч болон хаагч бүхий tag -ийг хос tag гэж нэрлэнэ.
Харин эхлүүлэгч tag бичээд хаагч таг бичихгүй тохиолдолд эхлүүлэгч tag-аас хойших бүх зүйл уг tag -ийн хэлбэржүүлэлтэнд ордог.
Жишээ:
<b> ... </b> нь Bold буюу текстийг тодотгогч команд юм. Доорх зургаас харж харьцуулалт хийж үзнэ үү.
Дээрх жишээнүүдээс харахад tag -ийг хаахгүй тохиолдолд tag өөрөөсөө хойших бүх текстэд хүчин төгөлдөр ажиллахаар байна.
Мөн сайн ажиглавал HTML код бичих талбарт яаж бичсэн ч Вэб хөтөч дээр дээрх хэлбэртэй харагдаж байна. Иймээс бид бүх л элемэнтүүдийг хэлбэржүүлэхдээ tag ашиглаж хэлбэржүүлэх болно.
HTML-ын үндсэн бүтэц нь тусгай тодорхойлогчийг ашигладаг.
Эхлүүлэгч болон хаагч бүхий tag -ийг хос tag гэж нэрлэнэ.
Мөн сайн ажиглавал HTML код бичих талбарт яаж бичсэн ч Вэб хөтөч дээр дээрх хэлбэртэй харагдаж байна. Иймээс бид бүх л элемэнтүүдийг хэлбэржүүлэхдээ tag ашиглаж хэлбэржүүлэх болно.
No comments:
Post a Comment